Эрдэмтэд дууч шувууны тархинд дуу суулгажээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-07 14:16:04

МОСКВА. /Science/. Биологичид дууч шувууны тархинд дууны бүтцийн тухай мэдлэгийг суулгаж чаджээ. Ингэхийн тулд оптогенетикийн арга зам буюу гэрлийн тусламжтай мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг арга замыг ашигласан байна.


Ярих чадваруудын нэг бол хүнд байдаг чухал чадваруудын нэг юм. Хувьслын явцад хүн төрөлхтөн хэрхэн ярьж сурсан хийгээд хэл яриаг сурахад тархины аль хэсгүүд оролцдог талаар эрдэмтэд эртнээс сонирхож судалсаар ирсэн юм. Үүнийг ойлгохын тулд эрдэмтэд дууч шувуунд анхаарлаа хандуулахаар шийджээ.


Судалгаандаа эрдэмтэд хүмүүсийн ярьж сурах үйл явцтай олон талаараа ижил төстэй байдлаар жиргэж сурдаг зебрийн амадин шувууг ашиглажээ. Зебрийн амадин шувуу нь жиргэж сурахдаа эхлээд бусдынхаа жиргээг сонсож, зарим хэсгийг олон удаа давтсаны эцэст ижил дуу гаргаж сурдаг байна. 


Судлаачид амадинд ая тогтоолтыг хариуцдаг тархины хоёр хэсэг байгаа хэмээн тодорхойлжээ. Энэ бүх үйл явц яг хэрхэн явагддагийг олж мэдэхийн тулд судлаачид дууч шувууны тархинд дуунуудын тухай мэдлэгийг суулгасан байна.


Хүний тархийг шувууны тархитай харьцуулахад илүү нарийн төвөгтэй байдаг хэдий ч судалгааны дүн энэ салбарт хийгдэх цаашдын судалгаа шижилгээнд үр ашгаа өгч болох юм гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ. Тухайлбал, энэхүү судалгааны ажил нь төв мэдрэлийн систем гэмтэхтэй холбоотой өвчнүүдийн талаар илүү ихийг мэдэхэд тус дөхөм болно гэж судлаачид найдаж байгаа аж. 

Холбоотой мэдээ