Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг үүдээ нээлээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-10-07 12:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж 280 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгыг ашиглалтад орууллаа.

Уг цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу 2018-2019 онд Барилгын хөгжлийн төв хяналт тавьж 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэжээ.

Шинэчлэн барьсан цэцэрлэгийн 12 бүлэгт 420 хүүхэд хүмүүжиж 50 багш, ажилтан ажиллаж байна. Зуун хүүхдийн хүчин чадалтай, 1968 онд баригдсан хуучин барилгыг  Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэсэн тул ийнхүү шинээр барьсан байна.


 

Холбоотой мэдээ