“Саятан багш”-аар 29 багш шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-10-07 12:01:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 25 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийн баяраар 29 багш “Саятан багш”-аар шалгарч, тус бүр 2 сая төгрөгийн урамшууллыг авлаа.

2016 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн ЕБС, цэцэрлэгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан бөгөөд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, сургуулийн нийгмийн ажилтан, анги удирдсан багш, дотуур байрны багшийг урамшуулалд хамруулахаар тусгасан юм.

2016-2018 онд дээрх журмын болзлыг хангасан 64 багшид 128 сая төгрөгийн урамшууллыг олгосон бол энэ жил 29 багшид 58 сая төгрөгийн батламжийг гардуулаад байна.

Холбоотой мэдээ