МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүсэлтээрээ чөлөөлөгдөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2019.10.03/ хуралдаж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.
Уг хүсэлтийг МҮОХ-ны Гүйцэтгэх
зөвлөлийн гишүүд хэлэлцээд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг тэргүүн дэд ерөнхийлөгч
Б.Баттүшигт түр хариуцуулахаар шийдвэрлэсэн байна. МҮОХ-ны ерөнхийлөгчийг
сонгох сонгууль явуулахтай холбоотой гишүүдийн ээлжит бус хурал зарлах асуудлыг ойрын үед Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр
болжээ.