“Умардын урсгал 2” төсөл 50 орчим хувьтай явж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-10-02 10:18:01

МОСКВА. /TASS/. "Газпром" компани одоогоор Балтийн тэнгисийн ёроолоор “Умардын урсгал 2” хий дамжуулах хоолойн 2042 км урт хэсгийг тавьжээ. “Умардын урсгал-2”-ыг барих үйл явц 83 хувьтай явагдаж байна хэмээн тус компани мэдэгдсэн байна.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. Уг төсөл жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. Төслийг хэрэгжүүлэхэд 9.5 тэрбум евро зарцуулагдана гэж үзэж байгаа бөгөөд хоолойг энэ оны сүүлчээр барьж дуусгах төлөвтэй байна.  


Энэ төслийг хэрэгжүүлэхэд Германы “Uniper и Wintershall”, Австрийн “OMV”, Францын “Engie” зэрэг Европын компаниуд "Газпром" компанитай хамтран ажиллаж байгаа аж. Эдгээр компаниуд төслийн 50 хувийг санхүүжүүлж байна. 

Холбоотой мэдээ