Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-01 15:35:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж, хүчтэй шороон шуурга шуурахыг иргэд, малчдад анхаарууллаа.

Тодруулбал, маргааш буюу 10 дугаар сарын 02-нд Мөнххаан, Түмэнцогт, Уулбаян, Түвшинширээ, Сүхбаатар, Баруун-Урт сумын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, хүчтэй шороон шуурга шуурна.

Мөн 10 дугаар сарын 02-ны өдөр нутгийн зарим хэсгээр, 03-ны шөнө ихэнх нутгаар хур тунадас орж, эрс сэрүүсч, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ