Прокурорын хяналтыг сайжруулах үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-11 14:23:24

УЕПГ-аас аймаг орон нутгийн прокурорын ажлыг сайжруулах хяналт шалгалт хийж байна.

Энэ удаагийн шалгалтыг Баянхонгор аймгийн Прокурорын газарт хийсэн юм. Тус газрын  2016 оны нэгдүгээр улиралын байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцсан хэргийн шалтгаан, нөхцлийг судалсан байна. Шүүхээс прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаж байгаа хэргийн гол шалтгаан нь прокурорууд хэргээ сайтар хянадаггүй, мөрдөн байцаагч нараас хэргийн оролцогч нарын эрхийг хангадаггүй, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийдэггүй, прокурорын яллах дүгнэлтийг  хуульд заасны дагуу үйлдэхгүй байгааг онцлов. Уг шалглатын  дүнг прокуроруудын зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт  танилцуулж, байцаан шийтгэх ажиллагааг үндэслэл журмын дагуу явуулах, прокуророос хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, хэргээ бүрэн хянах, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийж байх, цаашид шүүхээс хэрэг буцах явдлыг  эрс бууруулах үүргийг УПЕГ-аас өгсөн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ