АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг өргөтгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-27 09:55:29

ВАШИНГТОН. /TASS/. ОХУ-ын Зэвсэгт хүчин Сирид түлш нийлүүлсэнтэй холбоотойгоор АНУ-ын Засаг захиргаа 5 хөлөг онгоц, 1 фирм, 3 хувь хүнийг хар жагсаалтад оруулжээ. Энэ тухай АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Тодруулбал, хориг арга хэмжээнд “Maritime Assistance” фирм болон тус фирмийн гурван ажилтан багтжээ. Түүнчлэн хар жагсаалтад "Язь", "Сиг, "Судак", "Пассат", “ОТ-2077” хэмээх хөлөг онгоцнууд оржээ.

 

АНУ-ын Засгийн газрын мэдээлснээр, дээр дурдсан хөлөг онгоцнууд нь "Транспетрочарт" компанийн өмч аж. "Совфрахт", “Транспетрочарт” компаниудын эсрэг АНУ 2016 онд хориг арга хэмжээ авч байжээ.

Холбоотой мэдээ