Сургуульдаа электрон онооны самбар хийж бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн Цахилгаан тоног төхөөрөмжийн техникчийн ангийн суралцагч С.Цэцэнхүү өөрийнхөө дипломын ажлын хүрээнд цахилгаанаар ажилладаг онооны самбар хийж сургуульдаа бэлэглэсэн байна.
Тухайн
самбарын давуу тал гэвэл сагс тоглож байгаа хоёр багийн оноо дэлгэц дээр цаг,
минут, секунд, бүр цаашлаад алдаа, амралттайгаа маш нарийн хэмжигдэж гардаг
байна. Мөн хүчдэл хэлбэлзэхэд өөрийгөө бүрэн хамгаалах системтэй, гэрэл цахилгаан
тасалдсан үед өгөгдөл нь хадгалагдах функцтай, алсын болон гар удирдлагатай аж.
С.Цэцэнхүү нь Улаангом политехник коллежийн Барилгын
цахилгааны 2,5 жилтэй ангийг суралцаж төгсөөд үргэлжлүүлэн 1,5 жилтэй Цахилгаан
тоног төхөөрөмжийн техникчийн ангид суралцаж дээд боловсрол эзэмшиж байна. Тэрбээр
хоёр жилийн өмнө Баянхонгор аймагт зохион байгуулсан баруун бүсийн техник
мэргэжлийн сургуульд суралцагчдын цахилгааны ур чадварын уралдаанд түрүүлж байжээ.
“Өнгөрсөн 6 дугаар сараас онооны самбар хийх ажлаа эхлүүлсэн
бөгөөд 9 дүгээр сарын 18-нд бэлэн болгосон. Энэ хугацаанд шантрах зүйл олон гарсан. Ялангуяа
тоног төхөөрөмж угсрахад туршлага их дутаж байлаа. Надад маш их тусалсан найз
Ж.Отгонхүү болон бусад хүмүүст баярлалаа” хэмээн Улаангом политехник коллежийн
суралцагч С.Цэцэнхүү хэллээ.