Б.Жонсон уур амьсгалын хямралтай тэмцэх сан байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 11:33:12

ЛОНДОН. /Press Association/. Хөгжиж буй орнуудын уур амьсгалын хямралтай тэмцэх технологийг боловсруулах, түүнийг санхүүжүүлэх сан байгуулж, эрдэмтдэд 1 тэрбум фунт стерлинг буюу 1.25 тэрбум ам.долларыг олгоно гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон НҮБ-ын индэр дээрээс мэдэгджээ.  


Ирэх мягмар гарагт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы хүрээнд болох улс төрийн ерөнхий хэлэлцүүлгийн өмнө НҮБ-ын уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт болно.


"Дэлхий дахиныг оршин суухад таатай, шилдэг газар болгож чадах технологи бий болох боломжтой гэдэгт би үргэлж итгэсээр ирсэн. Энэ бүхэн бүтвэл ирээдүй хойч үе маань уур амьсгалын өөрчлөлтийг тулгамдсан асуудал байсан гэдгийг мэдэж, шийдэмгий алхам, технологийн дэвшлээр бид асуудлыг шийдэж чадсан гэдгийг санаж явах юм. Энэхүү санг агаар мандалд агуулагдах хорт бодисын ялгарлыг бууруулах үйл хэрэгт ашиглана” гэж тэрбээр ярьсан байна.

 

Холбоотой мэдээ