Конгод угсаатны мөргөлдөөн дахин идэвхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 15:52:28
Yesukheitumur Tumurbaatar

КИНШАСА. /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн хойд мужид сүүлийн хоёр өдрийн хугацаанд 24 хүн амиа алдсан гэж тус улс дахь НҮБ-ын тогтвортой байдлыг хангах төлөөлөгчийн газар пүрэв гарагт мэдэгджээ. 


Конго улсын зүүн хойд нутагт болсон хэд хэдэн цуврал халдлагад энгийн иргэд өртсөн байна. Эдгээр иргэн сүүлийн саруудад дахин идэвхэжсэн фермер болон малчид хоорондын мөргөлдөөнөөс дүрвэж явжээ. Хохирсон хүмүүсийн дунд хүүхдүүд байсан аж.


Төлөөлөгчийн газрын мэдээлснээр, халдлага Итури мужийн тосгонууд болон түр орогнох хуарангуудын ойролцоо болжээ. Зургадугаар сарын эхээр эхэлсэн хүчирхийллийн улмаас 200 гаруй хүн амиа алдсан бол 300 мянга гаруй хүн орон гэргүй болсон байна.

Холбоотой мэдээ