Баллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-20 15:12:54

ТОКИО. /NHK/. БНАСАУ баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч хөлөг онгоцыг усанд тавихаар бэлтгэж байна. БНАСАУ-ын зүүн эргийн усан онгоцны Синпо үйлдвэрийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад тулгуурлан “NHK” телевиз ийнхүү мэдээлжээ.


Энэ сарын 3-нд авсан гэрэл зурагт усан онгоцны зогсоолын ойролцоо 13 багана суурилуулсан байгаа нь харагдах ба 10 орчим хоногийн дараа тус газар нэгэн барилга шинээр баригдаж байгаа нь ажиглагджээ. Энэ барилгын ажил энэ сарын 19-нд бүрэн дуусжээ. Байгууламжийн урт нь 100 м бөгөөд энэ нь БНАСАУ ердийн шумбагч хөлөг онгоц үйлдвэрлэхэд ашигладаг байсан байгууламжаас илүү урт юм.


Миддлберийн олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээчид  “NHK” телевизэд гэрэл зургийг танилцуулсан бөгөөд БНАСАУ шумбагч хөлөг онгоцыг усанд тавих ёслолын ажиллагаанд бэлтгэж байна гэж үзэж байгаа аж.

Баллистик пуужин тээх чадвартай шинэ шумбагч хөлөг онгоц бүтээж байна гэж үзэж байгаагаа АНУ, БНСУ-ын шинжээчид нэг бус удаа мэдэгдэж байсан юм. 

Холбоотой мэдээ