Монголын шигшээ багийн чансаа 4 байраар урагшлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-20 13:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн тоглолтын хүрээнд хийсэн хоёр тоглолтдоо Монгол Улсын шигшээ баг нэг хожил байгуулсан.


Ийнхүү тоглолтын ур чадвараа ахиулсан Монголын шигшээ багийн амжилтыг үнэлж дэлхийн чансаанд бичигдсэн чансааг 4 байраар ахиулснаар 183 дугаарт эрэмбэлэгджээ. Монголыг үндэсний шигшээ баг 10 дугаар сарын 10-нд Японы талбайд, 10 дугаар сарын 15-нд Киргизийн шигшээ багтай эх орондоо тоглох бөгөөд 11 дүгээр сарын 19-нд Мьянмарын талбайд зочилж тоглоно.


Мьянмарын шигшээ багтай тоглохоос өмнө 10 дугаар сарын 24-нд дэлхийн чансаа дахин шинэчлэгдэнэ. Манай шигшээ баг ирэх сард Япон, Киргизтэй хийх тоглолтоос эерэг үр дүнтэй тоглолт гаргаж чадвал дэлхийн чансаагаа дахин ахиулах боломжтой.

Холбоотой мэдээ