НӨАТ-ын сугалааны 8 дахь тохирлыг маргааш тодруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dotood_editor@montsame.mn
2016-04-09 16:15:17

НӨАТ-ын сугалааны ээлжит найм дахь тохирлыг маргааш 19.30 цагаас МҮОНТ-ээр дамжуулан тодруулах гэж байна. 

Энэ удаагийн тохиролд 3 дугаар сарын 1-31-ний хооронд олгосон төлбөрийн баримтуудыг хамруулах аж. Өнгөрөгч сарын 20-нд явуулсан долоо дахь удаагийн тохирлоор супер азтан 400 сая төгрөгийн эзэн тодорсон юм. Харин бусад тохирлоос нийт  24 мянга 564 азтан тодорсноос нэг иргэн 20 сая төгрөг, 21 азтан тус бүр дөрвөн сая төгрөг сугалсан. Мөн 500 мянган төгрөгийг 226, 100 мянган төгрөгийг 2250 азтан хожсон бол 22 мянга 66 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болсон юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ