Д.Трамп Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөхийнхөө нэрийг хэлжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-19 09:44:21

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны халааг авах хүнээр Төрийн департаментын Барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Роберт О'Брайеныг нэрлэжээ.


Р.О'Брайен нь Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын дөрөв дэх зөвлөх юм. Тэрбээр уг албан тушаалыг хашиж эхэлснээр цагаачлалын бодлогоос өгсүүлээд АНУ, Ираны хурцадмал байдлыг зохицуулах үүрэг хүлээж байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний шинэ зөвлөх нар лхагва гарагт Лос-Анжелес хотод сэтгүүлчидтэй ярилцжээ. Д.Трамп Р.О'Брайеныг Барьцаалагдсан иргэдийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр маш сайн ажилласан гэдгийг онцлоод, бид бие биеэ маш сайн мэддэг хэмээн хэлжээ. 


"Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хаших нь миний хувьд нэр хүндийн хэрэг юм" гэж Р.О'Брайен хэлсэн байна. 

Холбоотой мэдээ