Халуун орны хуй салхи дэгдэх аюултайг анхааруулжээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-18 14:49:32

ВАШИНГТОН. /РИА Новости/. Халуун орны хуй салхины эрчийг авсан Техас муж улсын эрэг орчмын хар салхийг Имельда гэж нэрлэсэн тухай АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төв мэдээлжээ.


Халуун орны хуй салхины хүчийг хураасан хар салхи Техасын хойд зүгийг чиглэн 11 км цагийн хурдтай урагшилж байгаа бөгөөд салхины дээд хурд цагт 55 км хүрч ширүүсч байгаа аж. Шуурга Фрипорт суурин газраас 55 км зайд, Техас муж улсын эргийн Галвестон хотоос 90 км зайд дэгдэж байгаа аж.


Шуурга Техас болон Луизиан муж улсын эрэг орчмын дүүргүүдэд пүрэв гараг хүртэл хур тунадас ороход хүргэж болзошгүйг анхааруулжээ. 

Холбоотой мэдээ