Б.Бат-Эрдэнэ МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээн авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны үйл ажиллагаанд маргаан зөрчил олон жилийн турш үргэлжилж талцал, хуваагдалтай явж ирсэн бөгөөд энэ асуудалд цэг тавих боломж нээгдлээ.
Энэ тухай тус холбооны тэргүүн Л.Чинбат цахим хуудсаараа дамжуулан
мэдэгджээ.
Тэрбээр “Цаашид бөхийн холбоог зангидаж явна гэж итгэж Дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэн өглөө” гэжээ. Ингэснээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тус холбооны албан ёсны тэргүүн болж, МҮБХ нэг удирдлагатай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.