Вьетнамын парламент шинэ Ерөнхий сайдыг томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 14:43:22

ХАНОЙ. /VNA/. Вьетнамын парламент шинэ Ерөнхий сайдаар Нгуен Суан Фукийг сонголоо.

Нгуен Тан Зунг Ерөнхий сайдын албан тушаалаа өгч байгаа бөгөөд түүний халааг авах хүнээр Нгуен Суан Фукийг санал нэгтэйгээр баталсан байна.

Нгуен Суан Фук нь Вьетнамын Куангнам мужийн уугуул бөгөөд тэрбээр 2011 оноос хойш Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байжээ.

Өнгөрсөн нэгдүгээр сард Вьетнамын Коммунист намын таван жил тутамд болдог их хурал болж, тус улсын удирдагч Нгуен Фу Чонг намын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон байна. Харин одоо болж байгаа парламентын чуулганы үеэр Вьетнамын шинэ Ерөнхийлөгч болон Үндэсний Ассамблейн даргыг  хууль тогтоогчид сонгожээ.

Шинээр сонгогдсон удирдагчид гадаад болон дотоодын хуримтлагдсан асуудлууд, тухайлбал, эдийн засгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх, Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-тай үүсээд байгаад маргааныг зохицуулах зорилттой тулгарч байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ