Наймдугаар сард 6620 хүүхэд мэндэлжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-12 13:44:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард 51.9 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд мэндэлсэн талаар Үндэсний статистикийн ерөнхий хороо мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 180-аар, амьд төрсөн хүүхдийнх 250-иар нэмэгдсэн дүн юм. Харин энэ оны наймдугаар сард 6580 эх амаржиж, 6620 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сарынхаас амаржсан эх 296-гаар, амьд төрсөн хүүхэд 327-гоор буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 8  сард 681 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 820 болж, өмнөх оны мөн үеэс 50-иар багассан байна.


Холбоотой мэдээ