Ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-09 10:35:08

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/270 тоот захирамжийн дагуу байгуулсан хууль хяналтын байгууллагын ажлын хэсгийн шалгалт Баянгол суманд үргэлжилж байна.

Энэ сарын 3-4-ний өдрүүдэд Баянгол сумын Буянт, Наран, Бага мухар гэх газруудад үйл ажиллагаа явуулж байсан хоёр аж ахуйн нэгж, таван нөхөрлөлийг шалгалтад хамруулсан байна. Шалгалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 151 дүгээр журам зөрчсөн нөхөрлөлүүдийг албадан буулгах, дээрх үйл ажиллагааны явцад олборлолтод өртөж эвдрэлд орсон газруудад хэмжилт хийх, нөхөн сэргээлт хийлгэх ажлуудыг хийж байгаа гэнэ. Мөн нөхөн сэргээлт хийлгүй хаяж явсан нэг аж ахуйн нэгжийг тогтоож цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Түүнчлэн дээрх үйл ажиллагаандаа ашигласан нэг тээврийн хэрэгсэл, таван гэрийг түр хураах ажлыг хийж гүйцэтгэжээ. 

Холбоотой мэдээ