Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-09-07 14:07:30

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас аймгийнхаа нийт малчид, иргэд, тариаланчид, хадланчдад хандаж дараах анхааруулга мэдээг хүргэж байна.

Энэ сарын 6-наас 7-нд шилжих шөнө, 7-ноос 8-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтрэх аж. Иймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 2019 оны 09 дүгээр сарын 6-ны 20 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг, бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж. Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна. 2019 оны 09 дүгээр сарын 08-наас 2019 оны 09 дүгээр сарын 12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд нутгийн баруун хойд хэсгээр, 12-нд бүх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

Холбоотой мэдээ