ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-07 10:55:28

МОСКВА. /TASS/. Хятадын эрх баригчид АНУ-ын худалдааны төлөөлөгчидтэй утсаар ярих үеэрээ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бага хэмжээгээр худалдаж авахыг санал болгожээ. Энэ тухай “Politico” сонин мэдээлсэн байна. 

Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн экспортын хязгаарлалтыг хөнгөвчлөх хийгээд ирэх сарын 1-нд тус улсын  250 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 25-30 хувьд хүргэж нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах нь АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөл нь болж магадгүй байна. 

Яриа хэлэлцээ хэрхэн амжилттай байхаас хамаарч 12 дугаар сарын 15-наас нэмэлт татвар ногдуулах хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хойшлуулж магадгүй байна хэмээн эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ