“SUMO” цагаан будааг хүүхдийн хоол, хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-04 13:25:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “SUMO” нэртэй 25 кг-аар савласан цагаан будааг иргэд, сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсэнд хэрэглэхгүй байхыг анхааруулав.

Учир нь дэлгүүрүүдэд худалдаалж байгаа тус цагаан будаанаас хурц үнэр гарч байгаа тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлэхээр дээж хүргүүлжээ.

Харин шинжилгээний дүн гарах хүртэл тухайн цагаан будааг худалдаалахгүй байхыг энэ сарын 2-ны өдөр хүнсний худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ