Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-03 07:52:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, бусад нутгаар бороо орохгүй дулаан байна.


. 2019 оны 9 дүгээр сарын 3-ны 8-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар  29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 градус дулаан байна.

Холбоотой мэдээ