Сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-09-02 09:33:28

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар, “Ундрага-Алтай” ОНӨААТҮГ, Есөнбулаг сумын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн сургууль, цэцэрлэгүүдийн хичээл сургалтын төлөвлөлт, орчны аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын чанар, гүйцэтгэлийн талаар ярилцлаа.

Түүнчлэн ЕБС-ийн үдийн цай, хоол хүнсний бүтээгдэхүүний худалдан авах үйл ажиллагаа, боловсон хүчний хангалт, багш ажилтан ажилчдын ажиллах, хүүхдийн суралцах орчин нөхцөл, эрүүл ахуйн халдвар хамгаалалтай танилцан, зөвлөн тусалж 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг үнэлж дүгнэсэн ажлын дүнг хэлэлцсэн юм.

Холбоотой мэдээ