Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-08-31 07:57:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар есдүгээр сарын 2-ныг хүртэл бороо хур багатай, өдөртөө дулаан байж, ногоо хураах, хадлан тэжээл бэлтгэх таатай нөхцөл бүрдэж байна.


2019 оны 08 дугаар сарын 31-ний 08 цагаас  20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн аадар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ