Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-08-31 13:25:49

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн анхны өдөр тутмын мэдээллийн "Хөвсгөлийн өнгө" сайт байгуулагдаад хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сайтын хамт олон орон нутгийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэхээс гадна гадаад харилцаагаа өргөжүүлэн Манжуур хотын "Тал нутгийн шинэ торгоны зам" сэтгүүлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, зах зээлийн үйлчилгээний мэдээллийг солилцон нийтэлнэ. Мөн талуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, нөхөрлөлийг гүнзгийрүүлэх зарчмын дагуу айлчлал зохион байгуулж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллага харилцан сурвалжлага хийх, сэтгүүлчдийн харилцан айлчлах ажлыг зохион байгуулах ажээ. Тус аймагт орон нутгийн 3 телевиз, 1 цахим сайт, 1 сонин тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ