Исландын шинэ Ерөнхий сайдыг томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-07 11:37:37

МОСКВА. /Sputnik/. “Панамын баримт бичиг”-тэй холбоотойгоор Исландад улс төрийн шуугиан дэгдэж, тус улсын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон суудлаасаа огцрохоос өөр аргагүйд хүрсэн билээ.

Тэгвэл өчигдөр Исландын шинэ Ерөнхий сайдаар тус улсын Хөдөө аж ахуй, загасны аж ахуйн сайд Зигмунд Инги Иохансоныг томилсон тухай мэдээлэв.

Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон огцорч, түүний халааг Зигмунд Инги Иохансон авсан гэж Исландын парламентын гишүүн Аста Хелгадоттир “Sputnik” агентлагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн даваа гарагт 22 мянга орчим хүн Исландын парламентын ордны өмнө цугларч, 2008 онд дампуурсан Исландын гурван банкинд хувьцаатай оффшор компанийг Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон эхнэрийн хамт эзэмшдэг гэх мэдээлэлтэй холбогдуулан түүнийг огцрохыг шаарджээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ