Боливийн Ерөнхийлөгч ойн түймрийг унтраахад биечлэн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-28 13:40:29

БУЭНОС-АЙРЕС. /Agencia Boliviana de Información/. Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес ойн түймэр дэгдэж буй бүс рүү явж, түймрийн голомтыг унтраахад биечлэн оролцжээ.


Ерөнхийлөгч Эво Моралес Батлан хамгаалахын сайд Хавьер Савалетатай хамт Санта-Крус мужийн Чикитания дүүрэг рүү явсан байна.


"Түймрийн 4 жижиг голомтыг унтраасныг харлаа. Гэсэн хэдий ч хэт халсны улмаас түймэр дахин дэгдэж магадгүй юм. Хүчтэй салхины улмаас гал унтраасан зарим бүсэд түймэр дахин дэгдсэн. Түймрийн бүсүүд рүү гал сөнөөгчид, сайн дурынхныг явуулсаар байх болно” хэмээн Эво Моралес цохон тэмдэглэжээ.


Санта-Крус мужид ойн түймэр 700 мянга га газрыг хамраад байгаа тухай Боливийн Батлан хамгаалахын яам өмнө нь мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ