Найман компанийн хувьцааны ханш өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 27-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын
26 ХК-ийн 51.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 156.065 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол
8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Жуулчин Дюти Фрий" болон
"Сүү" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Монгол Савхи" болон "Монноос" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.4 хувиар өсөж, 19401.58
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.479.507.184.333.02
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.