Өнгөрсөн 7 хоногт 1.058 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5
удаагийн арилжаа болж, нийт 501.541.024.49 төгрөгийн
арилжаа хийгээд байна.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 38 ХК-ийн 1.058
сая ширхэг хувьцаа арилжив. Энгийн
арилжаагаар “Ард Санхүүгийн нэгдэл”,
“Тавантолгой”, “Говь”, “АПУ”, “Инвескор ББСБ” ХК-иудын хувьцааг идэвхтэй
арилжив. Хоёрдогч зах зээлийн арилжаанд “Ард секюритиз”, “БиДиСек”, “Стандарт инвестмент”, “Ти Ди Би капитал”, “Голомт
капитал” зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцов.
Өнгөрсөн 7 хоногт
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.
Наймдугаар сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.499.776.495.409.15 төгрөг
болсон бол "ТОП 20" индекс 19522.19 нэгж болж өмнөх долоо
хоногоос 2.36 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
№ |
Симбол |
Үнэт цаасны нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
AARD |
Ард Санхүүгийн Нэгдэл |
154,237 |
211,848,412 |
2 |
TTL |
Тавантолгой |
18,219 |
118,902,450 |
3 |
GOV |
Говь |
125,443 |
35,575,332 |
4 |
APU |
АПУ |
41,658 |
21,885,767 |
5 |
INV |
Инвескор ББСБ |
11,109 |
20,890,827 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Тоо ширхэг |
Үнийн дүн |
1 |
MNET |
Ард секюритиз ХХК |
511,517.00 |
418,456,610.10 |
2 |
BDSC |
БиДиСек ХК |
198,934.00 |
249,628,722.29 |
3 |
STIN |
Стандарт инвестмент ХХК |
527,863.00 |
87,322,516.04 |
4 |
TDB |
Ти Ди Би Капитал ХХК |
149,418.00 |
55,017,099.13 |
5 |
GLMT |
Голомт Капитал ХХК |
134,430.00 |
30,102,536.96 |
Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.