Туул голын усны түвшин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2019-08-22 16:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 37 сум, нийслэлийн зургаан дүүрэгт усанд осолдсон нийт 76 тохиолдол бүртгэгдэж, 69 хүн амь насаа алдсан байна. Үүний 60 нь том хүн, 9 хүүхэд байгаа юм.  

 Гол, усны осол ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдсэн байна.

Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн, Хархираа, Хариг, Ховд зэрэг гол үерийн түвшинг 5-60 см , Туул гол Лүн сум орчимд  үерийн аюултай түвшинг 40 см даван үерлэж байна. Иймд:

 -Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газар анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ