Дарьганга сум шинэ эрүүл мэндийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-19 12:10:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 10 ортой эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Барилгын ажил 2018 оны 06 дугаар сард эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээт хугацаанаас хоёр сарын өмнө барилгыг улсын комисст  хүлээлгэн өгөв.

Эмнэлгийн барилга нь Эрүүл мэндийн яамны захиалгаар, улсын төвсийн 915.6 сая төгрөгийн санхүүжилтээр баригджээ. Шинэ эмнэлгийн барилгын нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал, Сүхбаатар аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Гансүх болоод Дарьганга сумын удирдлагууд, эрүүл мэндийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон байна.

Эмнэлгийн тохижилт, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах асуудалд аймаг, сумаас онцгойлон анхаарч ажиллахаа нээлтийн үеэр холбогдох хүмүүс дуулгасан.Үүнээс гадна Наран суманд эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад ороход бэлэн болжээ

Холбоотой мэдээ