Багш нар сургалтын хөтөлбөрийн чиглэлээр чуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-19 11:45:49

Увс /МОНЦАМЭ/.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Увс аймагт “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 15-18д Улаангом хотноо зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар хотоос 40 сургагч багш ирж орон нутгийн 1400 орчим багш нарт сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй сэдвээр  холбогдох мэдээлэл өгч  харилцан ярилцсан байна.

Удахгүй эхлэх хичээлийн жилд бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг 35.5 хувиар, суурь боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг 8.7 хувиар, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг 9.2 хувиар тус тус бууруулжээГурван өдрийн турш үргэлжилсэн сургалтад Увс аймгийн 19 сумын багш нар оролцов.

 

Холбоотой мэдээ