Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл шинэчлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-08-16 11:40:47

Увс /МОНЦАМЭ/.Монголын эмэгтэйчүүдийн холбооны Увс аймгийн салбар зөвлөлөөс аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн өргөтгөсөн чуулганыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.

Чуулганд аймгийн 19 сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид, байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар, бусад салбарын төлөөлөл зэрэг 150 гаруй хүн оролцсон.

Мөн МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, “Хууль судлал хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн В.Удвал урилгаар оролцож, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан.

Өргөтгөсөн чуулганаар аймгийн салбар зөвлөлийн тэргүүн Д.Энхтуяа ажлын тайлангаа танилцуулснаас гадна бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэв. Аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр Б.Эрдэнэсүрэнг, тэргүүлэгчдээр салбар бүрийн төлөөлөл болсон 18 хүнийг сонголоо.

 

Холбоотой мэдээ