ОХУ Беларусьт бааз байгуулж магадгүй

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2015-09-20 11:27:19

МОСКВА. /ВВС/. Хөрш Беларусьт Оросын агаарын цэргийн хүчний баазыг байгуулах асуудлыг хэлэлцэхийг улсынхаа ГХЯ болон БХЯ-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгожээ.

ОХУ-ын Засгийн газар энэ тухай мэдэгдсэн юм.

Ажиглагчдын үзэж буйгаар, энэ үйлдэл нь Украины байдалтай холбоотойгоор Оростой сөргөлдөж буй НАТО-д хариу барих зорилготой бололтой.

Оростой түүх, эдийн засаг болон цэргийн нягт харилцаатай учраас Беларусь энэ төлөвлөгөөг хүлээж авах магадлал өндөр байна.

Беларусь нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бөгөөд одоо ОХУ тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбооны гишүүн юм. Тус улс энэ сарын эхээр ОХУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийсэн билээ.
 

Г.Доржханд
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд