Шинэ Зеландад криптовалютаар цалин олгохыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-15 15:07:15

ВЕЛЛИНГТОН. /Financial Times/. Шинэ Зеландын эрх баригчид криптовалютаар цалин олгохыг албан ёсоор зөвшөөрчээ.


“Шинэ Зеланд улс активын энэхүү төрлийг төлбөрийн үндсэн хэлбэртэй адилтган үзэж, ажилтнуудынхаа цалинг криптовалютаар олгодог компаниудыг хууль эрх зүйн үндэслэлээр дэмжлээ. Биткоин зэрэг криптовалютаар цалин олгохыг зөвшөөрсөн шийдвэр тус улсад есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ” гэж “Financial Times” сонинд мэдээлсэн байна.


Гэхдээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд криптовалютаар цалин авахгүй аж. Криптовалютаар цалингаа тавих компаниуд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг урьдын адил төлнө.


Одоогийн байдлаар Япон улсад мөн криптовалютаар төлбөр тооцоо хийж байна. Тус улсын крипто салбарыг хуулиар зохицуулсан байдаг бол криптовалют нь төлбөрийн хэрэгслийн хууль ёсны статустай аж.


Холбоотой мэдээ