Имран Хан: Энэтхэг халдлага үйлдэхээр бэлтгэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-15 11:37:24

ИСЛАМАБАД. /NHK/. Энэтхэг улс Камшир мужийн Пакистаны хяналтад байдаг хэсгийг онилон халдлага үйлдэхээр төлөвлөж байна гэж Пакистаны Ерөнхий сайд Имран Хан мэдэгджээ.


И.Хан Жамму ба Кашмир мужийн Музаффарабат хотод лхагва гарагт зочлох үеэрээ энэ талаар мэдэгдээд, Пакистан ч мөн хариу арга хэмжээ авахаар бэлтгэж байгаа гэж хэлсэн байна. Тэрбээр Ерөнхий сайдын албыг хашиж эхэлснээсээ хойш анх удаа Музаффарабат хотод айлчилж буй нь энэ бөгөөд Пакистан улс тусгаар тогтносны ойн өдөр өчигдөр тохиосон ажээ.


Энэтхэг улс Кашмир муж дахь хэсгийнхээ статусыг хүчингүй болгож магадгүй талаар тус улсын Засгийн газар өмнө нь мэдэгдсэн бол Пакистаны тал уг шийдвэрийн эсрэг байр суурийг илэрхийлсээр байгаа билээ.


Пакистан улсын засаг захиргаа энэхүү хэргийг олон улсын асуудлыг зохицуулах замаар шийдэхийг эрмэлзэж байгаа бөгөөд энэ асуудлаар ээлжит бус уулзалт зохион байгуулах саналыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хүргүүлжээ.


Лхагва гарагт Пакистаны нийслэл Исламабад хотод зохион байгуулсан Энэтхэгийн шийдвэрийг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаанд 1000 гаруй хүн оролцсон байна. 

Холбоотой мэдээ