Хилийн торыг шинэчилж, хянах цамхаг, хөдөлгөөнт харуулын байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-08-14 11:29:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн гавъяаны одонт хилийн 0146 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн улсын хилийн хариуцсан хэсэгтээ хилийн инженерийн байгууламж, хилийн торыг шинэчлэн засварлах ажлыг  хийж, ашиглалтад оруулжээ.

Хилийн торыг сэргээх шаардлага тулгарсан учир энэхүү хүсэлтээ УИХ-ын гишүүн Ч.Улаанд уламжилснаар улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бичигт, Адуунчулуун, Халтар  хошууны хэсгийн хилийн торыг бүрэн шинэчилжээ.  Мөн ХХЕГ-ын дэмжлэгээр хянах зурвас, төмөр хянах цамхаг, хилийн хөдөлгөөнт харуулын байр зэргийг шинээр барьж төхөөрөмжлөн, ашиглалтад оруулсан байна.


Хилийн цэргийн хамт олон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын дэмжлэг болон өөрсдийн нөөц бололцоог ашиглан Жаргалант, Шовдолбулаг, Холбоо, Залаагийн заставын хариуцсан хэсгийн хилийн өргөст  торыг мөн шинэчлэн, байгуулжээ. 

Холбоотой мэдээ