БНАСАУ хоёр пуужин харважээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-10 09:20:31

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужинг Япон тэнгис рүү харвасан тухай цэргийнхний мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.


БНАСАУ-ын зүүн хойд хэсэгт байрладаг Хамхын хотоос пуужингуудыг харважээ. БНСУ-ын Батлан хамгаалахын яам байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж.


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явуулсан тухай өмнө нь мэдээлсэн юм. Тактикийн залуурт хоёр пуужин 450 км орчим нисэж, Япон тэнгист байгаа оножээ. Пуужингууд харвасан нь “цэргийн хамтарсан сургууль хийж буйтай холбогдуулан БНСУ болон АНУ-д өгч буй анхааруулга юм” гэж Ким Жон Ун туршилтын дараа мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ