Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт түргэний машин хандивлав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.mn
2019-07-30 16:51:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайвань, Япон, Монгол, Хонконг зэрэг 10 орны Ротари клубээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хандивлажээ. Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч дарга Б.Нарантуяа өчигдөр автомашиныг хүлээн авлаа. 


Автомашин гардуулах үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа талархлаа илэрхийлж, тус төслийн хамт олны хэрэгжүүлж буй зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх аянг дэмжин ажиллахаа мэдэгдлээ.  


Тайпэй хотын “Фулин” ротари клубыг үндэслэгч Лай Пөн И хэлэхдээ, “Японы “Наконошима” ротари клуб болон Тайванийн “Фулин” Ротари клубын хамтын санаачилгаар энэхүү төслийг эхлүүсэн. Төсөлд Тайвань, Япон, Монгол зэрэг 10 гаруй орны ротари клубын дэмжлэгийг авсан. Автомашинд Японд үйлдвэрлэсэн зүрхний цахилгаан бичлэгийн аппаратыг нэмэлт суурилуулж, бодит хэрэглээнд бүрэн нийцүүлсэн. Энэхүү тусламж нь ротари клубын сайхан сэтгэлийн илэрхийлэл болж байна” хэмээв.

Холбоотой мэдээ