“Торгоны зам”-аас “Төгөлдөршлийн зам”-аар дэвжиж буй Шинжаан

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
munkhtuul@montsame.gov.mn
2019-07-30 15:37:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-даа хамгийн том газар нутагтай, хамгийн олон улс оронтой тэр дундаа Монгол Улстай хиллэдэг, хуурай газрын хамгийн урт хил, хамгийн олон хилийн боомттой /Монгол улс руу Такешканы боомтоор дамжиж нэвтэрнэ/ гээд олон үзүүлэлтүүдээрээ тэргүүлдэг ШУӨЗО нь тус улсын Барууны орнууд руу нэвтрэх гол гүүр нь юм. Улаанбаатар-Бээжин-Өрөмч-Турфан-Чанжи-Карамай-Кашгар гэсэн маршрутаар Монгол, Казахстан болон Зүүн өмнөд Азийн орнуудын сэтгүүлчид бид хэдэн мянган бээр газрыг 7 хоног 6 шөнө үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй моддын дээгүүр туулцгааж ирлээ. 

“Хар тос ” хэмээх Карамай хот

1955 оны 10 сарын 29-ний өдөр бол Карамайчуудын хувьд их билэг дэмбэрэлтэй чухал өдөр. Энэ өдөр анхны газрын тосоо өрөмдөж гаргаснаас хойш яг л манай Эрдэнэт шиг хот үүсч, үүгээрээ ч амьжиргааны гол эх үүсвэрээ болгосоор өдийг хүрчээ. Хот анх байгуулагдахдаа нефтийн үйлдвэрлэлийн корпорациар удирдуулдаг байсан бол хожим нь улс нь төрийн захиргааны ажлаа хамаарч, бизнесийнхэн нь бизнесээ л мэддэг болгож, төр бизнес хоёрыг салгасан байна. 

Шинжааны газрын тосны компани нийт 37000 орчим ажиллагсадтай, анх 1960 онд газрын тосны олборлолтоороо улсынхаа хэрэгцээний 40 хувийг хангадаг байсан бол 2018 онд 11 сая 470 мянган тонн газрын тос, 3 тэрбум орчим шоо метр байгалийн хий үйлдвэрлэснээр улсынхаа эрчим хүчний аюулгүй байдал, орон нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Шинжаанаас олборлосон газрын тосыг боловсруулан шатах тослох материал, битум зэргийг боловсруулан экспортолдог тул  “Хар тос” хэмээх нэрээрээ алдаршжээ. Одоогоор тус  хотын нэг хүнд ногдох ДНБ 145800 юаньд хүрээд байна.

Найрсаг харилцаатай Улаанбаатар, Карамай хотууд

Карамай хот манай нийслэл Улаанбаатар хоттой хамтын ажиллагаатай гэх яриаг тус хотын захиргааны хүний амнаас сонсонгуут ихэд сониучирхан лавшруулан асуусан юм. Хорьдугаар зууны 90-ээд онд Монгол Улсад зохион байгуулсан олон улсын худалдаа, барилгын салбарын хөрөнгө оруулалтадКарамай хотынхон оролцож байжээ. Хожим нь Улаангом-Хандгайт чиглэлийн авто замын төсөлд оролцохын зэрэгцээ манай улс руу шингэрүүлсэн хийн түлш, замын битум, бөмбөлгийн тоног төхөөрөмж, газрын тосны машин, цемент, хөнгөн ган хийцийн байшин зэргийг нийлүүлж байжээ. Тэр ч бүү хэл тус хотын зарим компанийн удирдах ажилтнууд манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулсан тул Монголын бизнесийн салбарын хамтын ажиллагааны шилдэг одон, медаль болон гадаадын иргэдэд олгодог шагналыг хүртэл хүртэж байжээ. 

2014 оны 8 сарын 15-ны өдөр Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчид Карамай хотод айлчилж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Улаанбаатар, Карамай хотуудын  хооронд найрамдалт хотын харилцааны  эхлэлийг тавьжээ. 2015 оны 9 сард Карамай хотын төлөөлөгчид манай нийслэлд айлчлах үеэр Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай болох тухай гэрээг албан ёсоор байгуулжээ. Түүнээс хойш хоёр хот боловсрол, соёл, барилга, бүтээн байгуулалтын салбарт хамтран  ажиллаж байгаа ажээ.  

“Хар тос”-ны шав тавигсад

Тухайн үед газар газраас ирж нефть олборлож, энэ хотыг бүтээн байгуулахад гар бие оролцож байсан ажилчид өдгөө Карамай хотдоо суурьшин 2,3 дахь үеэ үзэн, гавьяаны амралтаа эдлэн амар тайван амьдарцгааж байна. Нийт өндөр настны тоо 966 мянгад хүрсэн туласрамжийн газар нэртэй хотхон маягийн нүсэр байгууламжийг байгуулжээ.Асаргаа үйлчилгээний төрөл, хэмжээнээс хамаараад авах төлбөрийн хэмжээ нь янз бүр. Өөрөө хоол ундаа идээд, биеэ даах чадвартай гээд хүнээр асруулах шаардлагагүй нь сардаа 2000-3000 юань, харин хүний асаргаанд бүрэн орсон нь 6900 гаруй юаний төлбөр төлдөг. Энэ бол дундаж ханш. Харин Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг том хотуудын хувийн асрамжийн газрын сарын төлбөр нь хэдэн арван мянган юаниар хэмжигддэг гэнэ.

Ер нь сүүлийн жилүүдэд ахмадын асрамжийн газар байгуулах нь Хятадад нэлээд ашигтай бизнесийн тоонд орох болжээ. 


Учир нь төлөвлөгөөт төрөлтийн бодлогын үр дүнд айлын ганц хүүхдүүд нь өсч том болж, өөрийн ажил албыгзалгуулахын хажуугаар нас дээр гарсан эцэг эхээ асарч тойлох нь /нэг хүүхдэд 6-8 өндөр настан ногдож байна/нэн хүндрэлтэй тул асрамжийн газрын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. 


Үүлэн тооцооллын салбар Карамайг сонгов

Компьютер, интернетийн дараа ордог мэдээлэл технологийн гурав дахьхувьсгал гэгдэх энэхүү шинэ салбар Карамай хотод аль хэдийн нэвтэрчээ.2010 онд Бээжин, Шанхайд уг салбарыг нэвтрүүлэх, 2011 онд Шинжаанд нэвтрүүлэх саналыг анх гаргажээ. Хятад улс 2016 оноос үүлэн тооцооллын үйлдвэрлэлийг 12-р таван жилийн төлөвлөгөөний стратегийн шинэ салбар болгон тусгажээ. Ингээд Шинжаанаас Карамай хотыг сонгож гол бааз сууриа болгосон байна. Учир нь цахилгааны зардал болон байгалийн давагдашгүй хүчин зүйл бага,террорист халдлага сүүлийн 5 жилд гараагүй зэрэг давуу талууд үүнд нөлөөлсөн байна. Дээр нь Карамайд жилийн хагасаас илүү нь өвлийн улирал тохиодог тул Дата төвийг байршуулахад нэн тохиромжтой, учир нь Дата төвийг сэрүүн нөхцөлд хадгалахад ихэд тохиромжтой байдаг аж.

2013 онд Хуавэй команиас Үүлэн тооцооллын үйлчилгээний Дата төвийг энд байгуулжээ. Дата төвүүдийг Бээжин, Шанхай, Гуанжоу зэрэг хөгжингүй хотуудаас баялаг ихтэй, цахилгааны илүүдэлтэй баруун бүсийн Карамай хот руу нүүлгэн шилжүүлэх ажил ид явагдаж байна. Карамай дах үүлэн тооцооллын компаний нэг кв цахилгааны төлбөр нь 0,33 юань буюу 150 орчим төгрөг байна. Ингээд Хуавэйгийн үүлэн тооцооллын тавцанг ашиглан өнөөдөр төр захиргааны үйлчилгээ, эрүүл мэнд, аюулаас хамгаалах, боловсрол, цэцэрлэгжилтийн район, жижиг, дунд үйлдвэр, эмнэлэг, газрын тосны их сургууль зэрэг 9 том үүлэн нөөц баялгийн цөөрмийг бий болгосон байна, өөрөөр хэлбэл дээрх салбарын мэдээллийн бааз суурийг бий болгосон гэсэн үг.


Тухайлбал, China Mobile компани Карамайн цаг агаар ихэнхдээ хүйтэн сэрүүн байдгийг ашиглан Дата баазынхаа хөргөлтийн системийг мөн энд байгуулжээ. Ийнхүү Хятадын баруун хязгаарт IT-гийн гурав дахь хувьсгал аль хэдийн гарсан бол түүний хажуу бөөрөнд нь орших манай Монгол Улсад тун удахгүй нэвтрэх нь дамжиггүй юм хэмээн дотроо найдаж суув.

Элсэн цөл байсан Карамайг ногооруулах ажлыг бордлоготойгоор тууштай явуулсны үр дүнд хур тунадасны жилийн дундаж хэмжээ нь нэмэгдэж, цаг агаар нь сэрүүсч эхэлсэн байна. Хятадын газрын тосны корпорациас нэгэнт энэ газрын доорх баялгийг ашигласан бол нөхөн сэргээлт хийх төдийгүй хотын оршин суугчдын амьдрах ая тухтай орчинг бий болгох бодлогыг баримтлан хэрэгжүүлж, хөрөнгө мөнгө зарцуулж, үе шаттайгаар ойжуулснаар одоогоор нийт газар нутгийн ¼-ийг ногооруулсан байна.Биднийг очиход+25 хэм орчим, шиврээ бороотой байснаа тун удалгүй цэлмэж нар гарч билээ. 

Сонирхуулахад, эндэхийн Яншань хэмээх шаргалтсан, нүцгэн ууланд манайхны сайн мэдэх алдарт “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл ”киноны зургыг авчээ.


Карамай хотын агаарыг чийгшлийг тогтмол барихад энэхүү усан хөшигчухал үүрэг гүйцэтгэж байна. Түүнийг Тэнгэр уулнаас эх авсан голоос татаж урсгадаг тул урсгал нь их ширүүн, дуу  чимээ ихтэй,хараа үл гүйцэм байж билээ. 


Уйгур үндэстний “жинхэнэ” нутаг Кашгар

Монголчууд холын гийчдийг мөнгөн аягатай сүү барин угтдаг болуйгурчууд үндэсний дуу хөгжмөө дуулж хуурдсаар угтана. Кашгарт буунгуут мөн л дуу хууртай угтахад бид ч бүр сурч дадсан мэт нутгийн уйгур иргэдтэй хамтдаа дуулж, бүжиглэцгээв.   

Кашгарын нэг онцлог нь нийт хүн амын 90 гаруй хувь нь уйгар үндэстэн, энэ ньч тэнд хөл тавингуут хаашаа ч харсан хөнхөр том алаг нүд, өндөр хамартай хүмүүс зөрөн өнгөрч байгаатай таарснаар мэдрэгдэнэ. Аргагүй л “Кашгарт ирээгүй бол Шинжаанд ирсэнд бүү тооц” гэдэг үгний учир нь ийм буй за. Жилийн дундаж температур нь +37,+38 хэм. Харин биднийг ирэхийн өмнөх өдрүүдэд бороо их орсон тул сэрүүвтэр байсан ба +25,+26 хэмбайлаа. 


Эртний хотын эргэлт буцалтгүй өөрчлөлт

Аялал жуулчлалын 5А зэрэглэлийн болзлыг хангасан Эртний хотын үүдээр ороход нэгэн том зах зээлээр явж байгаа мэт санагдана. Захын хоёр талаар нь нутгийн бараа бүтээгдхүүнээ зарж буй наймаачид, оршин суугчид нь зогсоно,тэнд бараг л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байх шиг. Анх энд амьдарч байсан уйгурчуудын орон байр нь нэлээд муудсан, бараг нурж унах шахам байдалтай, цэвэр, бохир усны байгууламжгүйн улмаас оршин суугчид нь байшингийн дээвэр дээр бие засдаг байсан тул өмхий ханхалсан, хүнд хэцүү нөхцөлд амьдарцгаадаг байжээ. 



Иимээс Хятадын засгийн газар болон ШУӨЗО-ны захиргаа, ард олны хандив тусламжтайгаар нийт 7 тэрбум 490 сая юаны  хөрөнгө оруулж өнөөгийн “шинэ” Эртний хотыг бий болгожээ.Ингэхийн тулд хуучин 5000 оршин суугчдын саналыг авч 64 удаа өөрчлөн барьж, энэхүү нүсэр ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна. 




Ард иргэдийн аюулгүй байдлыг чанд сахин хамгаалж байна

Нийт хүн амын 90 гаруй хувь нь уйгур үндэстэн болоод ч тэр үү олон террорист гэмт хэрэг урьд өмнө нь Кашгарт гардаг байлаа. Түүний дотор нэгэн ноцтой халдлага гарсан нь бидний очсон Айтидирийн лалын шашны мөргөлийн сүмтэй холбоотой аж. Уг мөргөлийн сүмийн номлогч Мухаммуд Чумагийн эцэг нь 2014 оны 7 сарын 30-ны өдөр шашны хэт давруу үзэлтэн террористуудын гарт амиа алджээ.Тухайн өдөр түүний эцэг уламжлал ёсоор мөргөлчдөд номлолоо түгээсний дараа гэртээ харих замдаа тэдэнд баригдаж, олон удаа хутгалуулж, шархаа даалгүй өөд болжээ. Тэр удаа Мухаммуд Чума эцэгтэйгээ хамт явж байсан чхүндэвтэр шархдаж азаар амьд гарчээ. Эцэг хүү хоёр руу ийнхүү дайрсны учир нь бусад шашныг хүлээн зөвшөөрсөн гэсэн шалтаг буюу мунхаглал аж. Бид түүний эцгийн яргалуулсан зүрх шимшрэм зургийг Өрөмч хотод нээгдсэн террористуудын үйлдсэн гэмт хэргүүдийн тухай үзэсгэлэнгээс нүдээр харж билээ. 



Засгийн газраас хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, сонор сэрэмжийг дээшлүүлснээр сүүлийн 30 сар буюу 2 жил гаруйн хугацаанд Кашгарт байтугай нийт Шинжаанд ч иймэрхүү хэрэг дахин дэгдээгүй байна.Учир нь  аюулаас хамгаалахынхан аливаа хэрэг гарлаа гэхэд нэг минутын дотор хэргийн газар очих хэмжээнд бэлэн байдалд бэлтгэл нь хангагдсан байдаг байна. Мөн ард иргэдийн ая тух, хэрэгцээг хангасан станцыг хаа сайгүй байрлуулж, тэнд харилцаа холбоо барих утсаар тоноглож, хэрэгцээтэй үед хаашаа ч залгаж мэдээлэх боломжийг бүрдүүлсэн байна. 



Бас нэгэн үр дүнтэй арга хэмжээ нь 2018 оны 1 сард “Мэрэгжил боловсролын сургалтын төв”-ийг байгуулж, гэмт хэрэгт холбогдож болзошгүй иргэдэд хууль, хятад хэл, мэрэгжлийн /интернет худалдаа, оёдол, цахилгаанчин г.м/ сургалт явуулдаг болжээ. Бид Шүлө тосгонд орших сургалтын төвөөр ороход хуучин 3 давхар дунд сургуулийн байрыг ашигласан, дотроо номын сан, дотуур байр, гуанз гээд сургуулийн орчинд шаардлагатай бүхнээр тоногложээ. Хэсэг суралцагсад нь гадаах биеийн тамирын талбайд гар бөмбөг, ширээний теннис тоглож байв. Анги танхимуудаар ороход зарим нь гэр бүлийн тухай хуулийн талаарх мэдлэг олж байгаатай, зарим нь хувцасны эсгүүр хийж байгаатай таарна.Тэд насны хувьд 21-43 орчим ба нийт 1000 гаруй суралцагсдын ¼-нь эмэгтэйчүүд, ихэнхдээ 8-9 сар суралцаад төгсдөг аж. Тухайн хүний хэр их өөрчлөгдсөнөөс хамаарч суралцах хугацаа нь харилцан адилгүй байдаг байна. Тэдний ихэнх нь тухайн хэсгийн байцаагч, ойр хавийнхны мэдээллийн дагуу, эсвэл өөрсдөө сайн дураараа ирж бүртгүүлэн элсэн ордог байна. Албаныхны танилцуулснаар, уг сургалтын төвийг байгуулсан нь цаг үеэ олсон, маш үр дүнтэй арга  хэмжээ болсон гэж ард иргэдээс өндөр үнэлгээ авчээ. Суралцагсдын дотроос буцаад шашны хэт үзэлтнүүдийн нөлөөнд автах явдал дахин гараагүй аж. 

Уг сургалтын төвийг тус улсын терроризмтай тэмцэх хуулийн дагуу байгуулсан  бөгөөд  шашны ямар нэгэн үйл ажиллагаа явуулж үл болох ба иймэрхүү сургалтын төвийг бараг бүх сяньд /засаг захиргааны нэгж/байгуулжээ.



Шүлө тосгоны цэцэрлэгийн бүх насны анги бүрт уйгур, хятад хэлний багш нар сургалтаа хос хэлээр  явуулна. Гуандун, Шанхай, Бээжин, Шандун гэсэн 4 хөгжингүй бүсээс Кашгарт бодлогоор тусламж үзүүлдэг гэх ба тусламжийн нэгээхэн хэсгийг цэцэрлэгүүдэд өгдөг байна. 

Б.Мөнхтуул

Холбоотой мэдээ