Жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг анхааруулав

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
192@montsame.mn
2019-07-29 19:06:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэд Хонконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байж, жагсаал цуглаан болж буй газраар явахгүй байхыг ГХЯ-ны Консулын газраас сэрэмжлүүллээ.

Хонконгийн засаг захиргааны эсрэг 8 дахь долоо хоногтоо үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал сүүлийн өдрүүдэд хурцдаж, Хонконгийн Олон улсын нисэх онгоцны буудал, БНХАУ-аас Хонконгт суугаа ГХЯ-ны төлөөлөгчийн газрын байр болон Юэн Лонг, Шэюн Ван, Козвэйбэй зэрэг дүүргийн нутаг дэвсгэрийг хамраад байна.

Жагсаалын үеэр жагсагчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн болж Хонконгийн цагдаа нар жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.

Холбоотой мэдээ