Баруунтуруун сум Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 16:04:23

Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын түүхт 60 жилийн ой, тус суманд газар тариалангийн үйлдвэрлэл үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-наас 26-нд тохиож байна.

Баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн Баруунтуруун сум "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасныг гардуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжилсан юм. Сум нь төрийн дээд шагнал хүртэхэд Туруун нутгийн зон олон, ахмад буурлууд, залуус, хүүхэд багачууд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэв.

Баруунтуруун сум нь Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг бөгөөд захиргаадалтын үед баруун таван аймгийг гурил, тэжээлээр хангадаг томоохон сангийн аж ахуй байсан. Тус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар зургаа төржээ.

Баяр наадамд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон Олимпийн мөнгөн медальтан Д.Сумъяа тэргүүтэй тус сумаас төрөн гарсан алдар цуутнууд, үе үеийн хөдөлмөрийн сайчууд урилгаар оролцож байна.

 

Холбоотой мэдээ