Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах ажил үргэлжилж байна.ХХАА-н Сайдын тушаалаар батлагдсан ажлын хэсэг аймгийн ХХААГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй тэс адуунд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнд хянан магадлагаа хийжээ.
Ажлын хэсгийн гишүүд Тэс, Зүүнговь сумын тэс омгийн адууны тоо толгой, сүргийн бүтэц, тархалтын судалгаа болон бусад холбогдох судалгаанд үнэлэлт дүгнэлт өгч адууны хаврын амьдын жин, галбир, биеийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжилтүүд, хяналтын судалгааг тус тус хийсэн байна.