Зүүнбаян тосгон, Нефть үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ой болно

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-07-22 22:41:29

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар баг Зүүнбаян тосгон, Нефть үйлдвэр байгуулагдсаны 70 жилийн ой наймдугаар сарын 24-нөөс 25-ны хооронд болно.

Ойг угтаж тосгон захирагчийн Ажлын албанаас тосгоны өнгө үзэмжийг сайжруулах, гэр хороолын гудамж талбайг цэгцлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, тохижуулах зорилгоор “Хамтдаа тохижуулъя” аяныг зургадугаар сарын 26-наас наймдугаар сарын 20-ныг хүртэл зарлажээ.

Зүүнбаян 1949 онд нефтийн үйлдвэрийг түшиглэсэн  Монголын анхны хүнд үйлдвэрийн төв  болон хөгжих эхлэлээ тавьсан  байдаг.

Тухайн үед Зүүнбаянд 330-аад айлын 13500 м квадрат талбай бүхий 88 орон сууц, 500 метр квадрат талбайтай гуанз, 700 метр квадрат талбай бүхий дэлгүүр, эмнэлэг, цэцэрлэг, 160 хүүхдийн сургууль, талхны газар, клуб, халуун усны газар, усан бассейн  байжээ.

Эдүгээ Зүүнбаян 2000 гаруй хүн амтай, тосгоны захирагчийн ажлын албатай, төмөр замтай, үүрэн холбооны бүх оператор үйл ажиллагаа явуулдаг, дэд бүтэц хөгжсөн суурин газар юм.

Холбоотой мэдээ