Алексис Ципрас энэ жил ОХУ-д айлчилж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАФИН. /Sputnik/. ОХУ-Грекийн соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд Ерөнхий сайд Алексис Ципрас энэ жил ОХУ-д айлчилж магадгүй гэж Грекийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ольга Геровасили мэдэгдэв.
2015 оны зургадугаар сарын 18-20-нд Санкт-Петербург хотод болсон Эдийн засгийн форумд оролцохоор Ципрас өнгөрсөн зун ОХУ-д айлчилсан билээ.
ОХУ болон Грекийн соёлын хамтын ажиллагааны жилийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн сарын 11-нд Грекийн нийслэл Афин хотод болсонд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Приходько болон Грекийн Соёл, спортын сайд Аристид Балтас оролцсон байна.
Д.Нямтулга
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
14 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг