“Instagram” нийтлэлүүдийн “like”-ийн тоог харагдахгүй болгоно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-18 15:19:29

КАНБЕРРА. /BBC/. Instagram” нийгмийн сүлжээ хэрэглэгчдэдээ учрах дарамт шахалтыг арилгахын тулд Австрали, Япон зэрэг орны хэрэглэгчдийн нийтлэлийн “like”-ийн тоог харагдахгүй болгож эхэлжээ.


Пүрэв гарагаас хэд хэдэн оронд хэрэгжиж эхэлсэн дээрх туршилтын дагуу “Instagram” хэрэглэгчдийн нийтлэлүүдийн доор “like”-ийн тооны оронд “хэн нэгний нэр болон бусад” гэсэн үг харагдах ажээ. Гэсэн хэдий ч хэрэглэгчид өөрсдийнхөө нийтлэлийг хэдэн “like” авсныг харах боломжтой юм.


Өөртөө итгэлгүй болох, сэтгэл гутралд орох зэргээр залуучуудад сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэлд нийгмийн сүлжээнүүд өртөх болсон билээ. “Instagram” уг туршилтыг тавдугаар сард Канадад анх явуулсан бөгөөд одоо Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Итали, Япон, Бразилд үргэлжлүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ