Хөлбөмбөгчдөд хувцас, хэрэглэл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-17 16:49:06

Увс /МОНЦАМЭ/.Кайё бусдад туслахТББ-аас хэрэгжүүлж буй МОНГОЛ төслөөс Увс аймгийн Хөлбөмбөгийн холбоонд хөлбөмбөгийн бөмбөг, хувцас хэрэглэлийг илгээсэн байна.

Аймгийн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдад илгээсэн бэлгийг өглөөний бэлтгэлийнх нь дараа аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож гардуулав.

Тус төслийг санаачлан хэрэгжүүлж, олон арван хөлбөмбөгчдөд туслаж байгаа Алтайн Өлзий дүүдээ талархаж буйгаа энэ үеэр аймгийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн О.Ганцоож онцолсон.

Увс аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид ирэх наймдугаар сард Хөвсгөл аймагт болох Үндэсний цомын тэмцээнд оролцож, өнгөрсөн жил хүртсэн аваргын алтан медаль, цомоо хадгалж үлдэхийн төлөө бэлтгэлээ базааж байна.


 

Холбоотой мэдээ