Пакистан агаарын орон зайгаа бүрэн нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-07-17 11:05:34

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистан улс таван сарын турш хаасан агаарын орон зайгаа дахин нээж, иргэний агаарын тээврийн нислэгүүдийг нэвтрүүлж эхэлсэн байна.


Пакистаны агаарын орон зай хаагдсаны улмаас олон улсын агаарын тээврийн компаниуд чиглэлээ өөрчлөхөд хүрсэн нь олон сая ам.долларын зардал учруулжээ. Түүнчлэн Энэтхэгийн төрийн өмчит “Air India” болон тус улсын агаарын тээврийн бусад компаниуд хамгийн их хохирол амссан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэгээс Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөнтэй холбогдуулан тус улс агаарын орон зайгаа хаажээ.


Пакистанд төвтэй босогчдын бүлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Кашмир муж дахь Энэтхэгийн олон арван цэргийн албан хаагчдыг онилон халдлага үйлдсэний дараа хоёр орны харилцааны хурцадмал байдал өсөн нэмэгдсэн байна. Дээрх явдлын хариуд Энэтхэгээс Пакистаны нутаг дэвсгэрт агаарын цохилт өгсөн бол төд удалгүй Пакистан Энэтхэгийн сөнөөгч онгоцыг сөнөөсөн билээ.  

Холбоотой мэдээ